ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд дайсагнасан хүмүүсийн нөлөөнд орох аюул бий

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

Хонь

Өнөөдөр аливааг үнэлэн цэгнэх өдөр. Эргэн тойрны хүмүүсийн үйлдэл, үг, өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, болон үйлдлийг. Шийдэмгий алхам хийхэд хүнд байна. Бүх зүйл удааширсан мэт, үүнд нь та нийцэх ёстой мэт санагдана.

Үхэр

Буруу хооллолт, идэвхгүй амьдралын хэв маяг эрүүл мэндэд нь нөлөөлнө. Эмчид хандаж, хүчээ сэлбэх хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндэд нь ч гэсэн тусламж хэрэгтэй байна. Ажлаасаа чөлөө авч, эртхэн унтаж, амраарай.

Ихэр

Эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй өдөр. Ажилдаа очихоосоо өмнө гадуур алхаарай. Өдөөн хатгалгад автаж, бүдүүлэг занд бүдүүлгээр хариу барих хэрэггүй. Үүнээс дээгүүр байснаар нэр хүнд нь бэхжиж, дайснууд холдоно. Мөнгөнөөс болж ойр дотнынхонтойгоо муудалцахаас зайлсхий.

Мэлхий

Бусдаас ялгарахыг хүснэ. Гэхдээ хэрвээ өөрийнхөө эрх ашиг, үзэл бодлыг нэн тэргүүнд тавивал бусдаас дэмжлэг ирнэ гэж хүлээлтгүй. Ажил дээрээ алдаа гаргаж, удирдлагатайгаа харилцаагаа муутгаж болзошгүй. Илүү ухаалаг, тайван байхыг хичээ.

Арслан

Ажлын цаг амжилт муутай өнгөрнө. Бодлогогүй үйлдэл хийнэ. Аливаа хуйвалдаанд оролцохгүй байсан нь дээр. Бурууг тань дээр тохно. Үдээс хойш баяр хөөрөөр дүүрэн байна.

Охин

Нийтэч зан нь өнөөдөр хязгааргүй мэт. Гэхдээ болгоомжтой бай, ажилд нь саад болох вий. Тиймээс аливаа ярианд оролцолгүй, ажилдаа анхаар. Зарим хүний түрэмгий занг тайван хүлээн ав. Байдаг л нэг атаархал. Мэргэжлээ солих санал тавьж магадгүй. Шийдвэр гаргах гэж бүү яар.

Жинлүүр

Од эрхсийн байрлалын улмаас танд аз атгах боломж гарахгүй. Гэхдээ танд сонголт бий. Өөрийнхөө ур чадвараар амжилтад хүрч чадна. Тэр тусмаа найз нөхөд, хамт олны дэмжлэг танд бий.

Хилэнц

Ажил дээр нь таны амжилтыг бүгд үнэлнэ. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх гайхалтай боломж гарч ирнэ. Ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрэх гэж бүү хичээ. Хамт олон нь таны аргыг таны эсрэг ашиглана. Хуучин танилууд гарч ирэх ч танд тэр бүр таатай байхгүй.

Нум

Өөрийнхөө амбицаас залхсан гэдгээ хэзээ хэзээнээс илүү өнөөдөр л мэдэрнэ. Таны санааг ажил хэргийн түнш эсвэл удирдлагууд дэмжихгүй. Атаархагчид эвгүй байдалд оруулна. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байхыг хичээ. Хожим нь шийдвэрээ өөрчлөх хэрэг гарна.

Матар

Энэ өдрийг өөрт ашигтай өнгөрүүл. Бусдыг бодох тустай ч өнөөдөр биш. Мөн хэтэрхий итгэмтгий байх хэрэггүй. Удирдах чадвар нь оргилно. Таны стратеги удирдлага эсвэл түншид нь таалагдах тул сонирхолтой санал авна.

Хумх

Удирдлагадаа тавих ажил хэргийн санал байгаа бол өнөөдөр л хандах хэрэгтэй. Гэхдээ эхлээд өөртөө тодорхой зорилго тавиарай. Хамт олон нь таныг сэтгэлгүй, их зантай гэж үздэг тул үйлдлээ хянаарай.

Загас

Дайсагнасан хүмүүсийн нөлөөнд орох аюул их байна. Тиймээс аливаа алхам хийхээсээ өмнө хууль бус эсэхийг сайтар шалгаарай. Олон үйл явдал таныг хүлээж байна. Тухайн нөхцөлд яаж харагдахаа сайтар бодож тунгаагаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu