Өнөөдөр /2025.06.06/ МАН-ын Удмрдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг гаргалаа.
Тус намын Бага хурал ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагаас болох бөгөөд уг хурлаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.
Дараагийн ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.
Сэтгэгдэл ( 5 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хэрэв МАН дангаараа засаглах гэж байгаа бол бидний хулгай арай дэндлээ, одоо улс орныхоо төлөө ,хөөрхий ард иргэдийнхээ төлөө ажиллая гэж гэмээ ухамсарласан хүн байхгүй бол хэцүүднэ. Коммунистуудад тийм шинж чанар байхгүй юм шиг 35 жил өнгөрсөн дөө.
30 хоногийг хүлээх юм бол өвөл болж хот хөлдөхгөөд байна. бушуухан нэг эзэнтэй болгож дцс3 ажилд оруулаач
Ерөнхий сайдыг хуулийн хугацаанд томилж чадахгүй байсаар их хурлыг тараах юм шиг байна. Тэгсэн тохиолдолд монголчууд сонголтоо хэнээс ч хамаарахгүйгээр зөв хийгээрэй. Одоо улс эх орон маань тоногдох биш хөгжих цаг нь болсон шүү, амьдралаа дээшлүүлээрэй.
9сайд хэн болох нь чухал биш ЮУ хийх нь чухал