Хятадад Тайваньтай холбоотой этгээдүүдийн талаарх мэдээллийн төлөө шагнал амлажээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

 

БНХАУ-ын хууль сахиулах албаныхан Тайванийн Ардчилсан дэвшилтэт намтай холбоотой байгууллагын 20 гишүүний талаар мэдээлэл өгсний төлөө шагнал амлажээ. Тэднийг эх газрын Хятадад цахим халдлага үйлдсэнд сэжиглэж байна.

China Daily сонинд мэдээлснээр, Гуанжоу хотын Тяньхэ дүүргийн Нийгмийн аюулгүй байдлын газар энэ талаарх мэдэгдлийг нийтэлжээ. Сэжигтэн бүрийн талаарх мэдээллийг 10 мянган юаниар үнэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын тус газар Гаунжоугийн технологийн компани цахим халдлагад өртсөн тухай мэдээлж байжээ. Хууль хүчнийхэн халдлагыг Тайванийн Ардчилсан дэвшилтэт намтай холбоотой ICEFCOM байгууллага үйлдсэн болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu