Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын дэмжих жилийг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд багшийн чадавхийг сайжруулж, дутагдлыг арилгаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх мөн сургуулиудын тэгш хүртээмжийг нэмэгдүүлж ажиллана. 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулиуд 80 мянган хүүхдээр нэмэгдэх учраас 108 сургууль, 95 цэцэрлэгийг одооноос барьж байгуулахаар бэлтгэж хөрөнгө оруулалт, газрын асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлтэй хамтран ажиллаж байна. 2026, 2027 оны төсөвт 45, 45-аар хуваарилж төсвийг нь суулгана. Үүний зэрэгцээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяанд Олон улсын инженерийн сургуулийг Өвөрмонголын аж үйлдвэрийн сургуультай хамтарч Хүннү хотод байгуулах Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Ингэснээр эрчим хүчний салбар бие даан хөгжих боломж нээгдэж, хөрөнгө оруулалт татах, технологийг хөгжүүлэх боломж бий болж байна. Мөн бид жилд 3000 гаруй инженер бэлдэх чадвартай болно " гэв.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
Энэ сайд нар өнөө өглөө босоод гэнэт ажил хийхээр болоод явчлаа шүү
Наранбаяр сайд байх хугацаандаа юуч хийх чадсангүйшд нэг удаа цохиулсан тэгээд л болоо