Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг МАРГААШ тодруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

 

Монгол Ардын намын Удирдах зөвлөл маргааш (2025.06.06)  хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулахаар болжээ. 

Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм. 

Засгийн газрын кабинет бүрдэж, сайд нарыг томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газарт хуучин сайд нарыг улираан томилохгүй гэх мэдээлэл мөн цацагдаад байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu