ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр "Улаанбурхан өвчний 4209 тохиолдолд тандалт хийсэн. Үүнээс нийт тохиолдлын 30 хувь буюу 1226 тохиолдол нь БЗД-т илэрсэн бол 21 хувь нь Хан-УУл, БГД-т 17 хувь, СХД 16 хувь нь тус тус илэрчээ.
Олныг хамарсан үйл ажиллагааны дараа халдвартын тохиолдол огцом нэмэгдэж байна. Нийт өвчилсөн хүүхүүдийг 53 хувийг эрэгтэй хүүхдүүд эзэлж байгаа бол нийт тохиолдлын 15.5 хувийг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүд эзэлж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5565, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, гэрээр 852, эдгэрсэн 4100, Хавьтал 36307, нас баралт 2 тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )