БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар ярьж, хоёр талын худалдаа, эдийн засгийн асуудлаарх ээлжит ярих хэлэлцээг ойрын үед явуулах тухай тохиролцоонд хүрчээ.
Талууд Женевийн зөвшилцлийг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх механизмыг үр дүнтэй ашиглах, эрх тэгш харилцааг хөгжүүлэх, бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэх, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн төлөө эрмэлзэх учиртай гэж Ши Жиньпин онцолжээ. Тэрбээр Хятадын чиглэлд авсан сөрөг арга хэмжээнүүдээ цуцлах, Тайванийн асуудалд болгоомжтой хандахыг мөн уриалсан байна.
АНУ, БНХАУ худалдаа, тэр дундаа газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой маргаантай асуудлуудаа шийдвэрлэж чадсан гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )