Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Хоёр жил эх орондоо ирэлгүй, зөвхөн сүмогийн амжилтдаа анхаарал тавьсан Д.Долгорсүрэн зааны ач хүүг zuv.mn-ий сэтгүүлч нисэх онгоцны буудал дээр тосон авч ярилцжээ.
“Сүүлийн хоёр жил эх орондоо ирээгүй болохоор өчигдөр сэтгэл хөдлөөд унтаж чадсангүй. Ёкозүна болчихоод их баярласны зэрэгцээ бас их сандарлаа. Нацү башёгийн сүүлчийн өдөр Ооносатог заавал давах ёстой гэж бодож барилдсан” хэмээн Хоошёорюү товчхондоо өгүүлсэн байна.
Хоошёорюү эх орондоо энэ сард ирэх тухай мэдээлэл өмнө цацагдаад байсан. Түүнийг ирэхдээ зүгээр ч нэг амрах бус иргэншлээ солиулахаар хөөцөлдөнө гэж Японы хэвлэлүүд бичсэн. Үүнийг дэвжээний багш нь ч хэвлэлд батлан хэлсэн.
Тэгвэл ёкозүна Какурюү М.Ананд энэ санааг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “Ёкозүна цол хүртсэн хүн ачийг нь хариулах гэсэн утгаараа энд үлдэж, ажиллах хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд өдий зэрэгт хүрсэн маань сүмогийн ач. Тиймээс ачийг нь хариулах ёстой гэж бодсон. Сүмо бол миний өсвөр наснаасаа хийсэн, мэдсэн ганц зүйл маань. Тэгэхээр хамгийн сайн хийдэг зүйлээ үргэлжлүүлэн хийх ёстой гэсэн бодол төрсөн. Би сайн сүмочдыг бэлтгэн гаргахыг хүсдэг” хэмээн Какурюү өгүүлжээ.
Мэдээж, Какурюүгийн энэ хүсэл саяхан Сүмогийн Холбооноос гарсан Хакүхогийнхтой адилхан байсан. Гэхдээ нөхцөл байдал өөрөөр эргэснийг одоо олон түмэн хэлүүлэлтгүй мэдэж буй учир давтан хүүрнээд хэрэггүй биз ээ.
Хоошёорюү бол Донровын Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү. Түүнээс гадна Д.Долгорсүрэн зааны дунд хүү, улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Тэнросэй С.Лувсангомбо, өнгөрсөн сарын башёд Жониданд зиндаанд нэг ялагдалгүй 7 давж, зиндааныхаа аваргын төлөө нэмэлт барилдаан хийсэн.
Тэнросэйгийн биеийн өндөр 186 см, жин 116 кг. 18 настай юм. Ийнхүү улсын хүчит заан Д.Долгорсүрэнгийн үр удам мэргэжлийн сүмогийн дэвжээнээ үе үеэрээ амжилт гарган барилдсаар байна.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж монгол сүмочдоос анхлан түрүүлж, араасаа олон ёкозүна, озэки цолтон дагуулсан булган сүүлтэй буянтай сайхан аварга билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Удахгүй хөөгдөөд ирэхийн хооронд нэг нэр хоёр хочоор яах вэ дээ дэмий дэмий
Удахгүй хөөгдөөд ирэхийн хооронд нэг нэр хоёр хочоор яах вэ дээ дэмий дэмий
Удахгүй хөөгдөөд ирэхийн хооронд нэг нэр хоёр хочоор яах вэ дээ дэмий дэмий
Ишш чааваас Монголд төрсөн гай болсон бнлдаа
Эх орон? Иргэншил?....
Иргэншил солих ч дэмий дээ.Удөхгүй эвтэйхэн хөөгдөөд ирнэ.Монгол Монголоороо бсн нь дээр.
Бөхчингүүд зайлж л байвал сайн, АСА шиг гай л болно
Маш Зөв!!!! Сумочин хүнд Монголд цаашид хийгээд байх юм ховор шүү, бараг байхгүй. Хүн сурсан, мэддэг чаддаг , сонирходог юмаа хийж байж л гэмээнэ аз жаргалтай амьдарна. Цаашлаад Японы амьдпрал, амьдралын түвшин ямар өндөр сайхан билээ. Харин Монгол бол Коммунист нам нь сүүлийн 30 жил төр барьж байгаа, хөгждөггүй, ард иргэд нь АМЬДРАХ гэж махаа идэж байГАА УЛС