БАРИМТ, ТАЙЛБАР | “ДЦС-3”-ын осол 200 тэрбумын хохирол учруулж, нийслэлчүүд "ХАРАНХУЙ" өвөлжих эрсдэл үүслээ
Өнгөрсөн ням гаригт буюу зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн ослын улмаас хүний амь нас хохирсон нь ил болж, энэ тухай мэдээллийг салбарын сайд нь чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн.
Тэгвэл мэдээллийг цааш хөврүүлбэл, Монгол Улсад шууд болон шууд бусаар асар их хэмжээний бодит хохирол учруулж эхэлсэн, цаашид энэ байдал маш ноцтой байдалд хүргэх эрсдэл үүсгэжээ.
“ДЦС-3” нь нийт 198 Мвт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг дангаараа хангахаас гадна хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн 88 аж ахуйн нэгжийг технологийн уураар хангадаг аж.
Ням гаригт болсон дэлбэрэлтийн улмаас ДЦС-3 станцын хамгийн шинэ буюу 2015 онд Чингис бондын санхүүжилтээр суурилуулсан, өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50 Мвт-ийн хүчин чадалтай турбин генератор гэмтжээ.
Хамгийн харамсалтай нь, энэ генератор эргэн сэргээгдэхгүйгээр гэмтсэн бөгөөд цаашид Монгол Улс 100 Гкал цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх гарцаагүй нөхцөл байдалд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилийн хугацаанд улаанбаатарчууд цахилгаан, дулааны хомсдолтой байх нь нэгэнт тодорхой болж, ирэх өвөл нийслэл тэр чигтээ хөлдөх бодит нөхцөл, томоохон эрсдэл үүсээд байна.
Дэлбэрэлтэд өртсөн 50 Мвт-ын турбин генераторыг хэрвээ хэвийн горимоор ажиллуулж байсан бол хамгийн багадаа 200 мянган цаг буюу 30 жил орчим тасралтгүй ажиллах хүчин чадалтай байжээ. Гэвч хэрэг гардаг өдөр тус станцын удирдлагуудын заавраар турбин генераторын туршилт тохируулга, ЧВА, АЧР-н хамгаалалтыг шалгах ажиллагаа явуулсан байх ба ингэхдээ горимд шилжүүлэх явцад алдаа гарч, дэлбэрэлт үүссэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Генераторыг шинээр авч, дахин суурилуулахад 2-3 жил буюу 24-36 сар шаардлагатай байгаа төдийгүй генератор, түүнийг дагалдах тоног төхөөрөмжүүд нь одоогийн зах зээлийн ханшаар 100 сая ам.долларын үнэтэй аж. Харин манай улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал энэ хэмжээний эрсдлийг даван туулах чадамжгүй учраас нийтээрээ 00 зогсолт хийх гарцаагүй байдалд орсон гэдгийг салбарынхан хэлж байна.
Улаанбаатар хотыг төдийгүй, улс орныг маш ноцтой байдалд оруулсан ослын хариуцлагын асуудал тус станцын Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, Ерөнхий инженер Н.Чимиддорж нартай шууд холбогдоно.
Цаашлаад Эрчим хүчний яамны хариуцлагын асуудал боловч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг хэргийн зангилааг өөрөөсөө холдуулж, “Цахилгаан станцуудыг “Эрчист Монгол” ХХК руу шилжүүлсэн” гэж мэдэгдээд байгаа. Гэвч “Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд нэг ч станц шилжиж ирээгүй бөгөөд удирдлагын бүтэц нь 100 хувь Эрчим хүчний яаманд байгаа талаар тус компаниас мэдэгдээд байна.
Нэг үгээр хэлбэл, улс орны хувьд нэн даруй анхаарал хандуулах ёстой асуудал атал "Хариуцах эзэнгүй" халуун сэдэв болох дээрээ тулж байна.
Эцсийн дүндээ энэ бол Монгол Улсын Засгийн газрын чадамжгүй байдал, мэргэжлийн бус, аливаа намын чадваргүй удирдлагуудын томилгооны хор хохирол бөгөөд үүний үр дүнд нийслэлчүүд бид ирэх өвлийг "Харанхуй" туулах нь гарцаагүй боллоо.
Сэтгэгдэл ( 24 )
Монголчуудын, намынхны хэрүүл тэмцэл гэрт чинь орж байгаагийн тод илрэл, хэрэлдээд, зөрчилдөөд, албан тушаал хөөцөлдөөд бай, мэргэжлийн гэх ойлголт, зарчмыг алдагдуулсаны гай буруутай хүмүүсийг шийтгэ, бусдад сургамж, хичээл болог
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 ам.доллараар зарна.\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nэсвэл 91 9873591114 утсаар холбогдоорой,\nВэб сайт:\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүлэн суулгах\nХүндэтгэсэн.
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 ам.доллараар зарна.\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nэсвэл 91 9873591114 утсаар холбогдоорой,\nВэб сайт:\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүлэн суулгах\nХүндэтгэсэн.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
тэр сайд дарга нарыг нь барьж хорь
Оросууд л дэлбэлсэн ганц чаддаг юм н одоо шинийг өгье зуун сая доллар...
Хэрүүлч монголчуудын минь хэрүүлийн бузар. Шунал , оюуноах бус, залхуу. Атаач бузар бүхнээс болоод най лөй үргэожиьсээр ...
ANUSDI BOOW XXI80955877
Юуны түрүүн станцын захирал, ерөнхий инженер , Үйлдвэрлэлийн алба, засварын алба, нөгөө менежер бүгд хариуцлага хүлээх хэрэгтэй.
МАН өөрсдөө идэхээс өөр ажилгүй улс томилдог.хамт хуйвалдаж идээд засвар шинэчлэл хийх мөнгөгүй бсаар ирсэн..тгл болохгүй бол хойноос гуйж ирсэн..35 жил юуч хийгээгүй..одоо хүртэл оросын хараат..мөргөж сөгдөөд гуйнадаа..сайхан амлаж гарч ирээдл дордуулж самарчих юм.3.5хан сая х.амтай бж
МАН өөрсдөө идэхээс өөр ажилгүй улс томилдог.хамт хуйвалдаж идээд засвар шинэчлэл хийх мөнгөгүй бсаар ирсэн..тгл болохгүй бол хойноос гуйж ирсэн..35 жил юуч хийгээгүй..одоо хүртэл оросын хараат..мөргөж сөгдөөд гуйнадаа..сайхан амлаж гарч ирээдл дордуулж самарчих юм.3.5хан сая х.амтай бж
Оюу толгойд ажиллаж бхдаа иймэрхүү техникийн нарийн ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэхийн өмнө ажиллах заавар журмыг нарийн боловсруулж хэлэлцэж аюулгүй байдлыг хангаж ажилладагийг харж, сурч байж билээ. Соц үед мөн ийм бсан. Харин одоо бол манай улсын үйлдвэрийн газруудад дүрэм журам мөрдөхөө больсон, үүнийн мэддэг дадлага туршлагатай ажилтан байхгүй болсон шиг бна лээ.
SAWI80955877
Хөндлөн хэлтэй хөх дөрвөдийн удирдаж хийсэн ажил гэдэг нь хүн бүрт тодорхой байгаа биз? Намбарын хүүд ерөнхийлөгч болоход нь наад хар Чойжоо чинь 500 саяыг өгч Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга болсон гэлцдэг, худал үнэнийг хэн мэдлээ! Тэр цагаас хойш өнөө хүртэл өөрөө баяжиж, улсаа хорлох ажлаа хийсээр л байна. Одоо болио! Огцрох амархан л юм байна,Чойжоо
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Чадваргүй юмнууд инженер болохоор ингэж байгаа юм. Ашиглалтын инженер залуугийн амь насыг яагаад ярихгүй байнаа
Эрчим хүчний талаар ямарч мэдлэггүй хүнийг сайдаар тавиад байхаар яаж улс хөгжих вэ. Шинэ Засгийн газар мэргэжлийн хүнийг тавих хэрэгтэй
SAWI80955877
Чойжилсүрэн хэмээх сайдын балаг энэ. Доржханд гэх сэтгэлгүй нөхөр ард түмэнд дандаа гай болох юм
Чойжилсүрэн хэмээх сайдын балаг энэ. Доржханд гэх сэтгэлгүй нөхөр ард түмэнд дандаа гай болох юм
Танил талаараа хүмүүс ажилд аваад бай,үр дүн нь энэ. Ажилсаг хүнээ байнга шахаж хавчсаар нөгөөдүүл нь цөхрөөд арга буюу өөр тийшээ явдаг.Ийм байдал 35 жил үргэлжилж байна даа
Станцын удирдлага,техникийн удирдлагууд муу байна.\n
дипломын голууд сандал ширээ бөглөхөөр ийм байдалд хүргэж байна даа.