Өнгөрөгч намар нээлтээ хийсэн " Бэрх шагай" киноны нээлтийн үеэр тус киноны ерөнхий продюсер, "Альтернатив" эмнэлэгийн ерөнхий захирал Б.Дамдинсүрэн кинонд нь гол дүр бүтээсэн жүжигчин Х.Ганцоожид байшин барьж өгнө гэдгээ илэрхийлж байсан.
Энэ үеэр жүжигчин Х.Ганцоож "Нийгмийн цөөнх, тусгай хэрэгцээт хүн гэж өөлөхгүй "Бэрх шагай" кинонд тоглох санал тавьсанд баярлаж байна. Амьдрах орон байр бэлэглэнэ гэж зүүдэлсэнгүй. Кино багийнхандаа маш их баярлаж байна" хэмээсэн билээ. Тэгвэл "Альтернатив эмнэлэг"-ээс санаачлан тус төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээтэй, өрх толгойлсон эмэгтэйд зориулан амины орон сууцаа барьж өгөх аянаа эхлүүлээд байна.
Амины орон сууц нь тусгай хэрэгцээт иргэний хэрэгцээнд бүрэн нийцсэн, дотроо бохир болон цэвэр устай, халаалттай, дулаан тохилог орчин бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Эхний байдлаар "Түмт" ххк захирал т.Төгсбаатар 2 сая 600 мянган төгрөг хямдруулан хашаа барьж өгөхөөр болжээ.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байвал ЭНД дарна уу.
Сэтгэгдэл ( 2 )
Ямар кино байдгийн.
Ганцоожид байшинг нь барьж өгсөн болов уу, бэрх шагай кино нь байшин барих хэмжээний ашиг олж чадсан болов уу гэж хааяа чих тавьж байсан шүү. Танай эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Ард түмэн минь Ганцоожийгоо байшинтай болоход хувь нэмрээ оруулаарай.