Өнгөрсөн ням гаригт буюу зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, ДЦС-3 станцын хамгийн шинэ буюу 2015 онд Чингис бондын санхүүжилтээр суурилуулсан, өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50 Мвт-ийн хүчин чадалтай турбин генератор гэмтсэн.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "2025 оны 6 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэг итгэлтэй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
MCS наад төмрийн сэгийг чинь дорно засна даа. Ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө. Тийм хоншоор байна уу.
хөлдөнө гээд зарлаад суухынхаа оронд яаралтай арга хэмжээ аваач ээ
Хөлдөөхгүй арга хэмжээгээ аваач
ЁСТОЙ ҮҮЛИЙН ҮР ҮҮД АНДУУРДАГГҮЙ ГЭДЭГ БОЛЖДЭЭ. ДАНДАА БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН ҮЙЛДЛЭЭС БОЛЖЭЭ. МЭРГЭЖИЛ ГЭЖ ЮМЫГ НАМЫН ХАРЬЯЛАЛ АВЛИГААР СОЛИХОД ҮР ИЙМ Л БАЙНА.ЭМЧИЙГ ЦАГДААГААР СОЛИХОД ЕР НЬ ХҮН АМЬД ҮЛДЭХ ҮҮЦАГДАА ХИЧНЭЭН МУНДАГ БАЙСАН Ч ИГ Л