Португалын шигшээ багийн ахлагч, замналдаа 937 дахь гоолоо уржигдархан оруулсан эдүгээ 40 настай Криштиано Роналдо тоглохоо болих тухай бодох ч үгүй явна. Харин ч бүр цаашид хэрхэн олон жил сайн тоглох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж яваа. Тэрбээр спортын нас урттайнхаа учрыг ингэж тайлбарласан байна.
“Хүүхдүүд хөл нүцгэн явбал ханиад хүрчинэ гэж эхнэр маань хэлдэг юм. Үгүй л дээ, харин ч эсрэгээрээ... Бие бялдарт шинэ орчин, дадаагүй дасаагүй нөхцөл хэрэгтэй байдаг юм. Тэгж байж хүчтэй, чийрэг болдог.
Олон жилийн турш би хүйтэнтэй өдөр бүр “найзалж” яваа. Крио сэргээлт, хүйтэн шүршүүр, мөсөн ванн гээд хүйтэн чанартай олон сэргээлт хэрэглэдэг. Энэ бүхэн намайг чийрэгжүүлж, их ачаалал даах чадвар нэмдэг. Би зүгээр л хар аяндаа хөлбөмбөг тоглоод байдаг юм биш. Ингэж тоглохын тулд өөртөө маш их анхаарч, халамжилдаг. Элит зэрэглэлийн тамирчны хувьд үргэлж өөрийгөө хөгжүүлж, бэлтгэл сайтай байх ёстой.
Шөнөдөө 7 цаг бүтэн нойртой сайн амардаг. Хамгийн гол нь хийсэн дасгал, эрүүл горимоо өдөр алдалгүй үргэлжлүүлэх ёстой. Тийм ч учраас Whoop-ийн судалгаа шинжилгээгээр миний бие организм 40 биш 28.9 настай гэж гарсан байх. Энэ бол зүгээр нэг азтай тохиолдол биш. Өдөр тутмын ажлын үр дүн.
Мэдээж, идэж уух дуртай юм гэж надад байлгүй яахав. Бургер иддэг байлаа. UFC-гийн тулаан үзээд шөнө 2 цаг хүртэл унтдаггүй байлаа. Гудамжинд унтаж явлаа. Гэхдээ тэгж өнгөрүүлсэн өдрүүд миний амьдралын 5 хувийг л эзэлнэ. Үлдсэн 95 хувийг сахилга бат, шаргуу хөдөлмөр, сэргээлтийн дасгал эзэлнэ.
Өөрийгөө халамжлахын хажуугаар хүссэнээ хийх хэрэгтэй. Таны нууц юунд оршдог вэ? гэж хүмүүс асуухад би нууц гэж байхгүй гэдэг юм. Зүгээр л бусад хүмүүс хийхгүй, хичээхгүй орхиж байхад өдөр тутам үргэлжлүүлэн ажилладаг. Үүгээрээ л бусдаас ялгарч байгаа юм” хэмээн Роналдо өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )