АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьжээ.
Кремлийн тэргүүн Орос, Украины ээлжит яриа хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн байна. Киевийн зүгээс Орос дахь иргэний зориулалттай объектууд болон энгийн иргэдийн эсрэг цохилт өгч, Истанбул дахь энхийн яриа хэлэлцээнд саад учруулахыг завдсан хэмээн Путин онцлоод Киевийн дэглэм алан хядах байгууллага болон хувирсан нь илэрхий байна гэжээ. Түүний хэлснээр, хэлэлцээний үеэр талуудын солилцсон санамж бичгийг судалсны дараа яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой гэж Оросын тал найдаж байна.
Украины зүгээс Оросын нисэх онгоцны буудлуудад халдлага үйлдсэн талаар Доналд Трамп энэ талаар урьдчилсан мэдээлэл аваагүй болохоо баталжээ. Талууд мөн АНУ, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Трамп Москвад хандан энэ асуудлыг Ирантай ярилцах хүсэлт тавьжээ. Трамп, Путин нар мөн Ойрх Дорнодод үүсэн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хөндсөнөөс гадна хоёр талын хамтын ажиллагааг сэргээх боломжуудын талаар санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )