ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Өнөөдөр 2021.10.29. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 32 минутад мандлаа, 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.       

Өнөөдөр Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр. ОХУ-д өнөөдөр Хамгаалалтын албаны өдөр бол Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Вайнона Райдер, Оскарын шагналт Ричард Дрейфус, Шведийн дуучин Эрик Сааде, Японы манга зураач ONE, Нидерландын хөлбөмбөгч Филипп Коку, Английн жүжигчин Жанет Монтгомери зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

1982.10.29: БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Ёндон томилогдов.

1989.10.29: Батлан хамгаалах яамны сайдаар Л.Моломжамцыг томилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1922: Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1923: Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхны Ерөнхийлөгч нь болсон.

1929: Уолл-Стрит биржийн хямрал гарч, түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

1945: Нью-Йоркт бал худалдаанд гарав. Бал нь патентаа авснаас 57 жилийн дараа худалдаанд гарсан юм.

1998: Хамгийн ахмад сансрын нисэгч болох 77 настай Жон Гленн сансарт нисжээ.

Өнөөдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top