Гишүүний асуулгад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өгөв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.12.23/ хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэх талаархи гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажпыг хангах үүднээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгосон. Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.
Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг тооцоо судалгаанд үндэслэж тодорхой үе шат, аргачлалын дагуу боловсруулах шаардлага тавигдсаны дагуу Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Хууль тогтоомжийн төсөл боловсруулах; Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах; Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх; Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх; Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх; Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зэрэг 6 стандарт аргачлалыг баталсан. Мөн 3асгийн газрын тогтоолоор баталсан дээрх аргачлалуудын гарын авлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран гаргаж тараасан. Түүнчлэн уг хуульд заасны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Хууль тогтоомжийн сан бүрдүүлж, системчлэн ангилах журам”, “Хууль тогтоомжийн хувийн хэрэг бүрдүүлэх журам” баталсан.
Хуульд заасан аргачлалуудын талаар сургалт хийх 25 сургагч багш нарыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран бэлтгэсний зэрэгцээ аргачлалуудыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын харьяа эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтнууд, бүх яамдын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх чиг үүрэг бүхий албан хаагчдыг хамруулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Мөн Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, ажлаа тайлагнадаг байгууллагуудын 40 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулсан талаар баримт дурдаж танилцуулав. Цаашид ч холбогдох байгууллагуудын хүсэлтийн дагуу сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах, тухайлбал одоогоор Боловсрол, соёл, шинжпэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудаас хүсэлт ирсний дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгааг хэллээ.
Харин хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд хэлэхдээ, Хууль тогтоомжийн тухай хуульд зарим чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлээд байгаа. Тухайлбал, хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлалуудын дагуу үнэлгээ хийх шаардлагагүй хууль тогтоомжийн төслийн хүрээг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төсөл боловсруулна.” гэж заасан. Гэтэл дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасан Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсний үндсэн дээр хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх гаргасан дүгнэлт, зөвлөмж нь тухайн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах үндэслэл болох талаар хуульд нэмж тусгах нь чухал гэж үзэж байгаа. Түүнчлэн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 49, 50 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх асуудал нь хуулийн 51 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх асуудалтай агуулгын хувьд давхардаж байгаа тул холбогдох өөрчлөлт оруулах; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш тодорхой хугацааны дараа, эсхүл зайлшгуй шаардлагатай үед хийх зохицуулалтыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Гишүүний асуулгын хариуг өгсөн салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Эцэст нь асуулга тавьсан гишүүн Х.Нямбаатар үг хэлсэн. Тэрбээр хууль тогтоомжийн төсөл санаачлах, боловсруулах үндэслэлийг тодорхой болгох, төслийг өргөн мэдүүлэх эрх зүйн орчныг энэ хуулиар зохицуулж өгсөн нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлан боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан, түүнчлэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, зардлын тооцоо хийх, хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтийн үр дүнг үнэлж тооцох гээд олон үе шаттай, тэр бүх үе шатанд үнэлгээ, судалгаа, тооцоо хийхээр зохицуулсан нь зардал мөнгө багагүй шаардагдахаар байгааг анхаарч засах шаардлагатай гэж үзэж байгаа. Иймээс нэр бүхий гишүүд Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл өргөн барихаар болсныг хэллээ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулж энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 1991 онд анх батлагдаж, 1995, 1997, 2002 онуудад нэмэлт өөрчлөлт, 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Үүнээс хойш Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд 2008 онд нэмэлт, өөрчлөлт орж хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шилжүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтөөр төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүргийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж байхаар шинээр тусгаж, чиг үүргийг шууд шилжүүлсэн нь хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхойгүй, хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг зогсоох зэрэг асуудлыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт байна.
Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулахаар байгаа нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бие даан хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах эрх нь хязгаарлагдмал байна. Иймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах, гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг Засгийн газар, олон нийтийн өмнө хариуцдаг байхаар өөрчлөх шаардлагатай байгаа зэргийг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан дурдав.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 54 зүйлтэй. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой зааж, төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгасан.
Хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгасан. Мөн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг суулгаж өгсөн.
Хууль санаачлагчийн зүгээс Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүлж, ирүүлсэн саналуудтай нь бүрэн танилцаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг дахин өөрчлөн найруулсан гэдгийг тодотголоо.
Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан. Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Н.Учрал, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, М.Билэгт нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар, Ц.Цогзолмаа, С.Жавхлан, Д.Ганболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд энэ хуулийн төсөл улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед цаг үеэ олоогүй төсөл болсон, нөгөө талаар бизнес эрхлэгчдэд халтай, хяналт шалгалт давхардах зэрэг сөрөг тал гарч мэдэхээр байгааг анхаарах, хэрэв төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хэлэлцүүлгийн дараагийн шатанд нухацтай хандах шаардлагатайг хэлж байлаа. Мөн зарим гишүүн төслийг дэмжих боломжгүй тул дахин боловсруулж өргөн барих шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 34 нь буюу 77.3 хувь нь дэмжсэнгүй. Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n