ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2025 оны 06 сарын 07

Аргын тооллын 6 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 12

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04:54-20:48
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 6 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 12, Салхины эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu