Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг маргааш хаана

2025 оны 06 сарын 07

Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчлэх юм байна. Маргаашийн 22.00 цагаас буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас эхлэн замыг хаана. Зам засварын ажлыг гурав хоногийн хугацаанд гүйцэтгэж, зургаадугаар сарын 11-ний 06.00 цагаас нээх юм байна. Авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
засаг(59.153.112.105) 2025 оны 06 сарын 09

Энхтайвны өргөн чөлөөг янзлаачээ арай дэндлээ.

0  |  0
Close menu