Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлэв

2025 оны 06 сарын 07

2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр /2025.06.06/ Монгол бөхийн өргөөнд болж, аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилджээ.

Бүх цэргийн баяр наадамд Хилчин спорт хорооны үндэсний бөхийн тамирчин, аймгийн хурц арслан, дэд ахлагч Э.Мөнхбаатар түрүүлж, Хурц бадрангуй чимэг, аймгийн арслан, дэд ахлагч Ц.Төмөрцоож их шөвөгт шалгарч Цогт чимэг, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ дунд шөвөгт шалгаран Өсөх чимэг хүртлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu