Засгийн газрын 2025.05.21-ний өдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан.
Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, сургалт, судалгаа хариуцдаг манай салбарын уураг, тархи болсон тус байгууллагын түүхэн шийдвэр болох Засгийн газрын тогтоолыг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2025.06.06/ гардуулан өглөө.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчилснөөр:
Их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Байгууллагын статус, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, судалгааны үндсэн чиглэлд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж, жил бүрийн улсын төсөвт тусгадаг болно.Захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, төлбөрт сургалт зохион байгуулах эрхтэй болж, гэрээт ажлын орлогоос ажилтан албан хаагчдын цалин 50 хүртэлх хувиар нэмэгдэх боломж бүрдлээ.
Дотоодод ахисан түвшний сургалтад хамрагдах хүрээлэнгийн ажилтнууд сургалтын төлбөрийн 100 ХҮРТЭЛ ХУВИЙН ДЭМЖЛЭГ байгууллагаасаа авах боломжтой болно.Сургалтын үйл ажиллагаа эрхлэх, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно.Эрхзүйн болон нийгмийн асуудлыг бүрэн шийдсэн тул одоо ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлтэй, идэвх, санаачилгатай ажиллахыг албан хаагчдадаа захилаа.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Төрийн дээд шагналыг гардуулав.
Сэтгэгдэл ( 0 )