Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 11-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.
Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд "Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу амарна.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.
Сэтгэгдэл ( 0 )