Бүх цэргийн наадамд а/а Э.Мөнхбаатар түрүүлж, шинэ цолтон төрсөнгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

 

Зургаадугаар сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд энэ жилийн цол олгох анхны барилдаан буюу Бүх цэргийн наадам боллоо.

Бүх цэргийн наадамд хүчит 256 бөх зодоглов. Энэ удаагийн Цэргийн наадмын нэг онцлог нь шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэдгийг албан ёсоор зарласан байлаа.

Улсын наадмаар цолны босго алхана гэж олны ерөөлийг хүртэж буй аймгийн арслан Д.Алтанцоож дөрвийн даваанд цэргийн начин Г.Мөнх-Ёндонг дүүгүүрдээд тавихдаа дагуулан хөмрүүлж уналаа. Хөлийн цэц барилдааны бичлэгийг удтал шалгаж нягталсны дараагаар давааг цэргийн начинд өгсөн юм.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Н.Өсөхбаярын хувьд тавын даваанд аймгийн заан Б.Баянсүхэд тахим буулгалаа.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, мөдхөн ДАШТ-д жин өгсөж оролцох гэж буй аймгийн начин Б.Гончигсүрэн хоёрын давааны оноолтоор өнгөрсөн Цагаан сарын барилдаанаар шуугиулсан аймгийн арслан Ш.Отгонтөгст унаснаар цолоо ахиулна гэж хүлээсэн олны сэтгэлийг гонсойлгов.

Мөн цолоо ахиулна гэсэн их хүлээлт дор барилдсан цэргийн заан Ө.Батсуурь гурвын даваанд аймгийн начин Б.Бат-Эрдэнэтэй тунаж барилдаад уналаа. Тэгвэл аймгийн заан С.Доржпалам тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунаж барилдаад унасан юм.

Зургаагийн даваанд аймгийн арслан 5, аймгийн заан 2, аймгийн начин 1 үлдсэн байлаа. Шинэ цолтон төрөх үү? асуулт энэ үед гарч ирсэн. 

Энэ даваанд аймгийн арслан Э.Баасанжав аймгийн заан Б.Бадамдоржийг, аймгийн арслан Б.Өсөхбаяр аймгийн начин Б.Бат-Эрдэнийг тус тус давснаар шинэ цолтон төрөх ганц найдлагыг аймгийн заан Б.Баянсүх авч үлдсэн. Тэрбээр өмнөх даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярыг давсан байлаа. Гэвч 190 см өндөртэй нуруулаг арслан Ц.Төмөрцоож мордож дайраад шинэ цолтон төрөх найдлагыг тасалсан юм.

Шөвгийн дөрөвт дөрвөн аймгийн арслан шалгарч, чимэг нэмэх гурван барилдаан үлдэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Мөнхбаатар өмнөх даваанд удаан барилдсан арслан Ц.Төмөрцоожийг амлан барилдаад давсан бол тунасан хоёроос Э.Баасанжав давж, үзүүр түрүү рүү гарсан.

Ингээд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэлээ.

Дөрвийн даваа

  1. а/а Н.Өсөхбаяр – а/з А.Амархүү
  2. а/а Д.Алтанцоож – ц/н Г.Мөнх-Ёндон
  3. а/а У.Береке – ц/н А.Дорждэрэм
  4. а/а Э.Мөнхбаатар – а/н Б.Сундуйжав
  5. а/а М.Эркебулан – а/н О.Пүрэв-Очир
  6. а/а У.Батцоож – а/н Б.Бат-Эрдэнэ
  7. а/а Е.Көптилек – а/х Д.Пүрэвдорж
  8. а/а Э.Баасанжав – а/з Д.Батбаяр
  9. а/а Н.Намнансүрэн – а/з С.Доржпалам
  10. а/а А.Нармандах – а/з Ж.Жавхлан
  11. а/а Ц.Төмөрцоож – а/з Т.Батсүрэн
  12. а/а Б.Сэр-Од – а/з Ж.Хатанзоригт
  13. а/а Б.Түвшинтөгс – а/з Б.Бадамдорж
  14. а/а М.Гантулга – а/з С.Оргилбаатар
  15. а/а О.Баярбаасан – а/з Б.Баянсүх
  16. а/а Б.Өсөхбаяр – а/а Б.Шаравдорж

Тавын даваа

  1. а/а Н.Өсөхбаяр – а/з Б.Баянсүх
  2. а/а У.Береке – а/з Б.Бадамдорж
  3. а/а Э.Мөнхбаатар – а/з Ж.Хатанзоригт
  4. а/а М.Эркебулан – а/н Б.Бат-Эрдэнэ
  5. а/а Е.Көптилек – а/а Б.Өсөхбаяр
  6. а/а Э.Баасанжав – ц/н Г.Мөнх-Ёндон
  7. а/а А.Нармандах – а/а М.Гантулга
  8. а/а Ц.Төмөрцоож – а/з  С.Доржпалам

Зургаагийн даваа

  1. а/а Э.Мөнхбаатар – а/а А.Нармандах
  2. а/а Э.Баасанжав – а/з Б.Бадамдорж
  3. а/а Ц.Төмөрцоож – а/з Б.Баянсүх
  4. а/а Б.Өсөхбаяр – а/н Б.Бат-Эрдэнэ

Долоогийн даваа

  1. а/а Э.Мөнхбаатар – а/а Ц.Төмөрцоож
  2. а/а Э.Баасанжав – а/а Б.Өсөхбаяр

Наймын даваа

      1. а/а Э.Мөнхбаатар - а/а Э.Баасанжав

Гэрэл зургуудыг NTV Sports.

Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:

1992 он:

  1. С.Дэлгэрбат /хожим улсын начин цол хүртсэн г.м/
  2. Ч.Ганбаатар /цэргийн заан/

1993 он.

  1. У.Сүхбаатар /улсын начин/
  2. И.Доржсамбуу /улсын гарьд/

1994 он.

  1. И.Доржсамбуу / улсын гарьд/
  2. Г.Өсөхбаяр /дархан аварга/

1995 он.

  1. Г.Өсөхбаяр /дархан аварга/
  2. Ч.Батзориг /улсын заан/

1996 он.

  1. С.Мандах /улсын начин/
  2. У.Балжинням /улсын заан/

1997 он.

  1. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
  2. Д.Энхтөр  /цэргийн заан/

1998 он.

  1. Ц.Цэрэнчимэд /улсын начин/
  2. Б.Ганбат /улсын арслан/

1999 он.

  1. Б.Бадам-Очир /улсын начин/
  2. Ш.Уламбаяр /улсын харцага/

2000 он.

  1. Д.Цогзолдорж /улсын начин/
  2. Т.Амартүвшин /улсын харцага/

2001 он.

  1. Д.Цогзолдорж /хоёр дахь түрүү/
  2. И.Доржсамбуу /улсын гарьд/

2002 он.

  1. Т.Мөнгөнцоож /улсын харцага/
  2. Т.Амартүвшин /хоёр дахь үзүүр/

2003 он.

  1. М.Батжаргал /улсын харцага/
  2. Ж.Гансүх /улсын начин/

2004 он.

  1. Д.Лхагвадорж /улсын начин/
  2. Н.Нямаа  /цэргийн заан/

2005 он.

  1. А.Бямбажав /улсын харцага/
  2. Т.Санчир /улсын заан/

2006 он.

  1. Н.Ганбаатар /улсын гарьд/
  2. Ж.Бат-Эрдэнэ /улсын гарьд/

2007 он.

  1. А.Бямбажав /хоёр дахь түрүү/
  2. Б.Батмөнх /улсын заан/

2008 он.

  1. Ч.Санжаадамба /улсын аварга/
  2. Н.Батзаяа /улсын харцага/

2009 он.

  1. С.Мөнхбат /улсын аварга/
  2. Ө.Бат-Орших /улсын гарьд/

2010 он.

  1. Ч.Санжаадамба /хоёр дахь түрүү/
  2. Э.Тулга /аймгийн арслан/

2011 он.

  1. Ч.Батчулуун /улсын начин/
  2. Ш.Мөнгөнбаатар /улсын харцага/

2012 он.

  1. Б.Ганзориг /улсын начин/
  2. Б.Пүрэвсайхан /улсын заан/

2013 он.

  1. Л.Цэрэнтогтох /улсын начин/
  2. А.Алтанхуяг /улсын начин/

2014 он.

  1. Б.Бадамсүрэн /улсын начин/
  2. Ч.Ганзориг /улсын начин/

2015 он.

  1. Л.Батзориг /улсын начин/
  2. Б.Одгэрэл /улсын харцага/

2016 он.

  1. Д.Цэрэнтогтох /улсын начин/
  2. М.Бадарч /улсын гарьд/

2017 он.

  1. Б.Хишигбаатар /улсын начин/
  2. О.Батжаргал /цэргийн заан/

2018 он.

  1. Г.Жамбалдорж /цэргийн арслан/
  2. Б.Түмэндэмбэрэл /улсын начин/

2019 он.

  1. Т.Дүгэрдорж /улсын начин/
  2. Б.Цэдэнсодном /улсын харцага/

2020 он.

  1. Л.Отгонбаатар /улсын начин/
  2. Э.Ууганбаяр /улсын харцага/

2021 он.

  1. М.Лхагвагэрэл /улсын заан/
  2. Э.Сумъяабат /улсын начин/

2022 он.

  1. М.Лхагвагэрэл /хоёр дахь түрүү/
  2. Ө.Батсуурь /цэргийн заан/

2023 он.

  1. Б.Өлзийсайхан /цэргийн арслан/
  2. Х.Наранбаяр /аймгийн арслан/

2024 он.

  1. Д.Цэрэнням /цэргийн арслан/
  2. Н.Өсөхбаяр /аймгийн арслан/

2025 он.

      1.Э.Мөнхбаатар /аймгийн арслан/

       2.Э.Баасанжав /аймгийн арслан/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu