Н.Алтанхуяг гишүүн ХУУЧИН ТОЙРОГТОО нэр дэвшихээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Хуульд зааснаар улс төрийн нам, эвсэл өнгөрсөн хоногт нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ дагуу улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ынхан ч тойргийн 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ олон нийтэд зарласан.

Тухайлбал, УИХ-ын 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй Ж.Отгонбаяр, Н.Амаржин, Ц.Уянга, П.Галиндэв нар нэр дэвших мандатаа журмын нөхдөөсөө авлаа.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд өнгөрсөн 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулж байсан билээ. Харин 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч АН-даа буцаж элссэн байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.112) 2024 оны 05 сарын 22

Хуучин тойрог нь /алтанхуяг/ эрдэнэт шүүдээ!!!?? Тийш нь явуул. Тэгд 4 жилийхээ дүнг тавиулах ёстой шүү!!!!!

0  |  0
АРД(202.9.40.108) 2024 оны 05 сарын 22

намдаа иргэж орсон юм биз дээ, дотроосоо цэвэрлэх үйл ажиллагаагаа эрчимтэй явуулаараа, нам чинь хэдэн бөөснүүдийн оргомж болсон байна

0  |  0
ро(66.181.177.15) 2024 оны 05 сарын 21

Алтанхуяг хаа очиж хүн чанартай шудрага хүн дэмжиж байна

0  |  0
Зочин(139.5.217.169) 2024 оны 05 сарын 21

Сх чууд энэ нохойг амбаардаад явуулахаа мэдэж байгаа

1  |  1
Top