.jpg)
Мексикт “Халиско шинэ үе” хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Менчо-г оршуулах ажиллагаа болжээ. Тэрээр хоёрдугаар сарын сүүлээр хууль хүчнийхний явуулсан тусгай ажиллагааны үеэр амиа алдсан билээ.
Эль Менчо хочтой Немесио Осегера Сервантесийг /59 настай/ 20 сая ам.долларын үнэтэй алтан авсанд оршуулсан байна. Тансаг оршуулах ёслолын үеэр эрх баригчид аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, Үндэсний гвардийн нэмэлт хүчийг дайчилжээ.
Эль Менчо азарган тахианы зодооны хорхойтон байсан тул цэцэгсийг тахианы хэлбэртэй засаж, эдгээрийг оршуулгын газар руу тээвэрлэхэд таван ачааны машин шаардагджээ.



Сэтгэгдэл ( 0 )