АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаа ямар өртөгтэй вэ ?

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иран улс хямд үнэтэй дрон ашиглаж байгаа нь АНУ болон холбоотон улсуудын эдийн засгийн хувьд ашиггүй байдалд оруулж байна. Хамгаалалтын өртөг нь халдлагын өртгөөс хэд дахин давж байна гэж New York Times сонин бичжээ.

Нэг буудлага, нэг хамгаалалтын өртгийн харьцаа нь 1х10 байна. Зардлын хувьд энэ нь 1х60/70 байгаа нь Иранд ашигтай тусаж байна гэж тус сонин онцолсон байна.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалахын алтан стандарт гэгддэг АНУ-ын Patriot комплекс нь нэг ширхэг нь гурван сая ам.долларын үнэтэй пуужингаар байгаа онодог. Харин Ираны нэг дроны өөрийн өртөг нь 20-50 мянган ам.доллар байдаг байна. Хэдийгээр бичил долгион, лазерын зэвсэг зэрэг илүү хямд өртөгтэй хувилбарууд байгаа ч эдгээр нь тийм ч найдвартай бус төдийгүй энгийн иргэдэд өндөр эрсдэлтэй байдаг аж.

АНУ-ын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны нэг хоногийн зардал нь нэг тэрбум ам.долларыг давж байгаа тооцооллыг Пентагон гаргасныг Atlantic хэвлэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top