Бельги Францын цөмийн зэвсэгт онгоцнуудад баазуудаа ашиглуулахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Бельги улс цөмийн зэвсэг тээвэрлэгч Францын онгоцнуудад өөрийн баазуудаа ашиглуулахад бэлэн гэж Бельгийн гадаад хэргийн сайд Максим Прево мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санал болгосон “Францын цөмийн бамбай” үзэл баримтлал нь боломжийн санаа гэж үзэж байна. Амьдрал дээр энэ нь Бельгийн нисэх хүчний баазуудыг цөмийн зэвсэг тээвэрлэгч Францын онгоцнууд ашиглаж болно гэсэн үг гэж Прево онцолжээ.

Энэ сарын 2-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цөмийн тогтоон барих үндэсний хүчний тухай мэдэгдэл хийхдээ Европын найман улс Паристай цөмийн тогтоон барих салбарт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн тухай зарласан билээ. Эдгээр найман улс нь Герман, Их Британи, Польш, Нидерланд, Бельги, Грек, Швед болон Дани юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top