Т.Аубакир: Ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Энэ жилийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан байгаа. Өнөөдрийн хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх” шийдвэр гарлаа. 

2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая иргэн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт ажиллагад 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн дутуу ашиглалт, хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган иргэн байна. Эдгээр иргэдийг хэрхэн хөдөлмөр эрхлүүлэх талаар тодорхойлсон. Өнгөрсөн хугацаанд манай яам Азийн хөгжлийн банктай хамтраад бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. 

Энэ хүрээнд 1259 өрхийг амжилттай хамруулсан туршлага бий. Тиймээс бид 5000 өрхийг хөдөлмөрт зуучилж, өөрийн гэсэн орлоготой болгох зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлж чадвал 20-30 мянган иргэнийг орлоготой болгож чадна гэж тооцож байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top