![]()
Испани АНУ-д хандан Мадридтай харилцах харилцаагаа эргэн харахдаа олон улсын эрх зүй болон ЕХ-той байгуулсан хоёр талын хэлэлцээрийг хүндэтгэх ёстой гэдгийг сануулжээ.
Мадрид Рота болон Морон цэргийн баазуудаа Ираны эсрэг цэргийн ажиллагаанд ашиглуулахаас татгалзсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Испанитай байгуулсан худалдааны гэрээгээ цуцална хэмээн сүрдүүлсэн билээ.
Испани улс нь НАТО-ийн гол гишүүн орон бөгөөд Европын газар нутгийг батлан хамгаалах үүргээ биелүүлж, ихээхэн хувь нэмэр оруулдаг. Түүнчлэн тус улс нь ЕХ-ны экспортын томоохон гишүүн орон төдийгүй дэлхийн 195 улс, тэр дундаа АНУ-ийн худалдааны найдвартай түнш бөгөөд түүхэн бөгөөд харилцан ашигтай худалдааны харилцааг хөгжүүлж байгаа улс болохыг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )