ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.05. Энэ оны 64 дахь өдөр бөгөөд он дуусахад 301 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандаж, 18 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын өдөр тохиож байгаа бол Вануатуд Гаалийн ажилтнуудын өдөр бол Азербайжанд Биеийн тамир, спортын өдөр, Иранд мод суулгах өдөр, Киргизэд Шүүхийн системийн ажилтнуудын өдөр, Их Британид Номын баяр, Тайландад Сэтгүүлчийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Фред Уильямсон, Испанийн Ерөнхий сайд асан Фелипе Гонзалес, Америкийн гитарчин, «Red Hot Chili Peppers» хамтлагийн гишүүн Жон Фрушанте, Португалийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Паулу Фонсека, Америкийн жүжигчин Ева Мендес, Стерлинг Найт, топ модель Тэйлор Хилл зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1974 оны энэ өдөр БНМАУ Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1868 оны энэ өдөр Англид цаас үддэг машиныг патенталжээ.

1960 оны энэ өдөр гэрэл зурагчин Альберто Корда Че Геварагийн зургийг дарж, тэр нь дэлхий даяар тарав.

1966 онд Японы Фүжи ууланд Боинг 707 осолдож, 124 зорчигч амиа алдав.

1970 оны энэ өдөр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1997 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгос хэлэлцээрийн ширээнд суув.

2003 оны энэ өдөр Роберт Седракович Кочарян Армены Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.

2021 оны энэ өдөр ковид-19 цар тахлын үеэр Ромын пап лам Фрэнсис Иракт түүхэнд айлчлал хийв.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top