УИХ-ын гишүүн Э.Болормаад гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хилийн хориг тавьж шийдвэрлсэн байна.
Түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Улмаар Э.Болормаад 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Сануулахад Э.Болормаа нь 2024 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөгйн хандив авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Сэтгэгдэл ( 3 )
Зөв, хориг тавиад алдчихалгүй шиг байж байгаад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль батлагдхаар учрыг нь нэгмөсөн олох хэрэгтэй, зугтаад алга болвол баригдахгүй шүү
за болио хориг тавих болтлоо хэрэгтэнээ олж тавиач арай л бишээ\n
за болио хориг тавих болтлоо хэрэгтэнээ олж тавиач арай л бишээ\n