CNN: АНУ Иранд курдуудын бослогыг бэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
38 минутын өмнө

АНУ-ын Тагнуулын төв газар Иранд бослого гаргахын тулд курдуудыг зэвсгээр хангаж байна гэж CNN суваг мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, Доналд Трампын засаг захиргаа Ираны сөрөг хүчний бүлэглэлүүд болон Иракийн курдуудын удирдлагатай идэвхтэй яриа хэлэлцээ хийж, зэвсгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Иран дахь курдуудын зэвсэглэсэн бүлэглэлүүд хэдэн арван мянган дайчидтай бөгөөд Иран, Иракийн хил дагуу, гол төлөв Иракийн Курдистанд төвлөрдөг болохыг CNN тодруулсан байна.

Иранд дайн эхэлснээс хойш курдуудын зарим бүлэглэл үйл ажиллагаагаа идэвхжүүлж буйгаа мэдэгдэж, Ираны зэвсэгт хүчинд хандан дайны талбараас оргон зугтахыг уриалж байв.

Үүнтэй зэрэгцэн Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус курдуудын бүлэглэлүүдэд дроноор цохилт өгч байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top