ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд дэлбэрэхэд нэг хуруу дутах ч дэлбэрч болохгүй

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр таны дэргэд байна гэдэг нь хүндхэн сорилт болно. Энэхүү сорилтыг даван туулах цөөн хэдэн хүнд маш их тэвчээр шаардагдана. Харин та өөрөө хэнд илүү үнэ цэнтэй гэдгийг олж мэднэ.

Үхэр

Өнгөрсөнд хойшлуулж үлдээсэн ажлаа барьж авах боломж гарна. Хамгийн сонирхолтой нь тэрхүү ажил нь бүтнэ.

Ихэр

Таны араас хөөж буй асуудлын шуурганд сэтгэл санаагаа унагах хэрэггүй. Бусдын сэтгэл санааг ч бас унагах шаардлагагүй. Анхааралтай харвал эдгээр асуудлууд нь санагдаж байгаагаас тийм ч аймар огт биш.

Мэлхий

Шуурга намжтал хүлээх хэрэгтэй. Харин өнөөдөр шуурга хаа нэгтээ харанхуй буланд дэгдэх нь дамжиггүй. Зөвхөн тоос дарагдсаны дараа л гэрэл рүү гарах боломжтой. Ингэснээр та маш их хугацаа хэмнэ. Харанхуй буланд ямар юу ч хийлгүй суултай нь биш.

Арслан

Байр суурь, үзэл бодлоо хамгаалах хэрэг гарна. Биеийн хүч хэрэглэхгүй бол бүр сайн. Тиймээс баталгаатай баримт цуглуулахаа бод.

Охин

Супер одуудад ч гэсэн хэрэгцээ гардаг. Харин та тийм биш учир хэрэгцээгээ хангахын тул багагүй хүчин чармайлт гаргах хэрэг болно. Үдэш нь цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Өнөөдөр таныг юу ч тогтоож дийлэхгүй. Та яг л хар салхи мэт байх ч хаашаа шуурч байгаагаа сайн ойлгохгүй ч асар хүчтэй дэгдэнэ.

Хилэнц

Дэлбэрэхэд нэг хуруу дутах ч дэлбэрч болохгүй. Тиймээс уур хилэнгээ дарах өөр арга хайсан нь дээр. Цэнэгтэй эд зүйлсэд ойртохгүй байхыг хичээгээрэй. Тогонд цохиулах нигууртай.

Нум

Энэ өдрийг дуусгахыг хүсэхгүй байгаагаа мэдэрнэ. Тэгэхээр энэ өдөр сайхан л өдөр болох нь.

Матар

Сайн танихгүй хүнтэй ярихаасаа өмнө түүний талаар бага сага зүйл олж мэдэхийг хичээ. Ингэснээр та зарим нэг үйл ойлголцлоос өөрийгөө хамгаална.

Хумх

Идэвхтэй үйл ажиллагаагаа эрт дуусгах тусам дээр. Өнөөдрийн үйл ажиллагаа нь онц үр бүтээлтэй байхгүй ч таныг харин ядрааж дөнгөнө.

Загас

Танд бие даан бодох чадваргүй жаахан хүүхэд шиг хандана. Өглөө нь ямар малгай өмсөхийг нь хүртэл заах бол үдэш нь гартаа ямар нэгэн цахилгаан хэрэгсэл барих төдийд л бүгд сандарч эхэлнэ.  Харин та өөрөө энэ сорилтыг тайван давахыг хичээгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top