
Хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду Ираны цохилтын улмаас Саудын Араб улсаас хувийн онгоцоороо зугтаасан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Учир нь Ираны пуужин Роналдугийн Дубай дахь харшдаа паркласан машиныг нь оножээ.
Түүний хувийн онгоц Мадрид дахь харшид газардсан ч уг онгоцоор түүний эхнэр хүүхдүүд зорчсон бололтой. Роналду энэ бямба гарагт Неом багийн эсрэг тоглолт хийнэ. Тиймээс тоглолтынхоо бэлтгэлийг үргэлжлүүлэн хангаж байгаа бөгөөд Рияд хотод болох тоглолт бөмбөгдөлтийн улмаас хойшлох эсэх нь тодорхойгүй байна хэмээн хамгийн сүүлийн үеийн эх сурвалж мэдээлжээ.
Роналду Ал-Файха багийн эсрэг тоглолтын үеэр хөлийн шөрмөсөө гэмтээсэн тул одоогоор сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Дасгалжуулагч нь түүнийг дараагийн тоглолтод оролцох эсэх талаар баттай хариу өгөөгүй ч Роналду бэлтгэлээ үргэлжүүлэн хангахаар ийнхүү Саудын Араб улсад үлдээд байгаа ажээ.



Сэтгэгдэл ( 2 )
Зугтаасан ч яадгийн хэнд хамаатай юм.
Хаха, худлаа аль эрт зугтаасан, иймэрхүү улс хар аминдаа бүхнээс илүү хайртай байдаг юм ш дээ