Ираны дайн дэгдсэнээс хойш Азийн голлох хувьцаанууд гурав хоног дараалж улаан бүсд бичигдлээ. Ялангуяа Өмнөд Солонгос, Тайландын хувьцаанууд наймаас дээш хувиар унажээ. Өмнөд Солонгосын “KOSPI” индекс 12 хувиар унасан бол Японы “Nikkei 225” индекс 3.6% уналжээ. Хонг Конг болон Шанхайн индексүүд 2.5-0.8% унасан байна.
Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаа эхлэхдээ онцгой байдлын үеэр авч хэрэгжүүлэн өглөөний цагийн арилжааг 20 минут зогсоожээ. Учир нь хөрөнгө оруулагчид сандралд орж эрсдэлтэй арилжаа хийхээс сэргийлж, түр хугацаанд арилжааг зогсоодог юм.
АНУ, Израилийн зэвсэгт хүчин Ираны нутагт дайралт хийснээс хойш Азийн хувьцаанууд унасаар байгаа юм. Ираны дайнтай холбоотойгоор Ормузын хоолой тодорхойгүй хугацаагаар хаагдсан нь газрын тосны эрэлт үүсгэж, нийлүүлэлт нь тасалдсан. Цаашид энэ дайн хэдий хугацаанд үргэлжлэхээс шалтгаалан хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал шалтгаална.

Сэтгэгдэл ( 0 )