BMW Bavaria Motors брэндийн нэрэмжит МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо.
О.Эрдэнэцогт Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 4.9 самбар 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт 84% чөлөөт шидэлтийн гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын шилдэгүүдээс дурдвал:
Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч - О.Эрдэнэцогт ( Би Си Эйч Найтс )
Улирлын Шилдэг Шинэ Тоглогч - О.Өсөхбаяр ( Хаан Шонхорууд )
Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч - Г.Дөлгөөн ( Эс Жи Эйпс )
Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч - Давион Уоррен ( Би Си Эйч Найтс )
Улирлын Шилдэг 6 дахь Тоглогч - А.Батхуяг ( Хаан Шонхорууд )
Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч - Б.Барсболд ( Хасын Хүлэгүүд )
Улирлын Шилдэг Дасгалжуулагч - Юрис Васильевс ( Би Си Эйч Найтс )

Сэтгэгдэл ( 0 )