
Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Энэ үеэр тэрээр "Олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая ам.долларын 5.95 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай Сенчири-5 бондыг амжилттай арилжаалж, 2026 онд төлөгдөх Номад бонд, 2028 онд төлөгдөх Сенчири-2 бондуудын хүүгийн зардлуудыг амжилттай бууруулж чадлаа. Энэ нь 2026 оны батлагдсан төсөв дагасан Засгийн газрын бондын хязгаар дотор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
Бондын захиалгад Ази, АНУ, Европын 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл 3.2 дахин өндөр санал ирлээ. Бонд амжилттай арилжаалсан нь дараах 4 үндсэн нөлөөтэй. Дайн болж байгаа энэ үед Засгийн газар эдийн засгийнхаа эрсдлийн хамгийн бага түвшинг тогтоож чадсан нь гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг авах чухал нөлөөтэй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )