
Дуучин, жүжигчин Селена Гомес нөхөр Бенни Бланкогийн хамтаар "Friends Keep Secrets" подкастад оролцжээ. Тус подкастийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт Бенни ганцаараа оролцсон бөгөөд түүний халтар хөлийн ул олны ярианы гол сэдэв болсон билээ.
Подкастын үеэр Селена нөхөр Беннигийн хөлийг үнссэн ба удалгүй хацраа наан энхрийлж эхэлжээ. Түүний энэхүү үйлдэл мөн л шуугиан тариад байгаа бөгөөд токсик фенүүддээ өгч буй тэдний хариу хэмээн олон нийт тодорхойлжээ. Селена Гомес мөн өөрсдийнхөө харилцааг маш "эрүүл" хэмээн тодотгоод энэ нь амьдралд нь тохиосон хамгийн агуу зүйлсийн нэг хэмээжээ.
Бенни Бланкогийн хувьд эхнэрийнхээ тухай "Тэр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд байлгах дуртай. Би ч үүнийг нь хүндэлдэг. Түүнийг өөрийнхөөрөө гялалзсан, бие даасан эмэгтэй байгаасай гэж хүсэж байна. Тийм болохоор би бусдын өмнө маш их хичээдэг. Түүнийг үнсэж, тэврэхийг маш их хүсэж байгаа ч олны өмнө ингэх нь тохиромжгүй мэт санагддаг тул биеэ барихыг их хичээдэг" гэжээ.
Хосууд мөн Селенагийн хоёр туйлт сэтгэцийн эмгэг хөдлөх үеийг хэрхэн даван туулсан зэрэг олон сонирхолтой зүйлсийг энэхүү подкастын үеэр хуваалцжээ.



Сэтгэгдэл ( 1 )
Тэр нэг хов яриад хүүхэн селена гомесийг үхсэн гээд, нөхрийн гомо гээд яриад байсан.