Бритни Спирс: Би ердөө Шакираг дуурайхыг хичээж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

 

Дуучин Бритни Спирс өнгөрсөн долоо хоногт хоёр гартаа хутга барин бүжиглэж буйгаа инстаграм хуудаснаа байршуулсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Түүнийг бичлэгээ нийтэлсний дараа шүтэн бишрэгчид нь аюулгүй байдалд нь санаа зовинон цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. 

Цагдаагийн алба хаагчид түүний гэрт ирэн аюулгүй байгааг нь шалгаад буцсан бөгөөд Бритни инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт хүсжээ. Уг явдлаас хойш хэд хоногийн дараа дахин хутгатай бүжиг хийсэн Бритни "Сүүлийн постоороо би олон хүний айлгасан гэдгээ мэдэж байна. Гэхдээ энэхүү хутга манай багийнхны LA дахь Hand Prop дэлгүүрээс худалдан авсан хуурамч хутга. Эд нар жинхэнэ хутга биш ээ. Хэн ч санаа зовох хэрэггүй, цагдаа дуудах ч шаардлагагүй. Би зүгээр л өөрийнхөө дуртай уран бүтээлчдийн нэг Шакираг дуурайхыг хичээж байна... миний урам зориг авдаг үзүүлбэр. Хил хязгаарыг үл тоон, эрсдлээс айдаггүй муу охидод баяр хүргэе" гэжээ. 

Тэрээр саяхан нөхөр Сэм Асгаригаас салж, гэрийн үйлчлэгчтэйгээ болзож эхэлсэн гэх дуулиан гарсан. Үүний дараа экс нөхөр нь хүүхдийн тэтгэмжээ нэмүүлэхийг шаардаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал олон хүний сэтгэлийг чилээсэн хэвээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu