ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Өнөөдөр 2023.05.19. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 09 минутад мандлаа. 20 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Вьетнамд Хо Ши Миний төрсөн өдөр, Данид Бүх нийтийн мөргөлийн өдөр, Финландад дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Украинд улс төрийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр.

Өнөөдөр Италийн нэрт хөлбөмбөгч Андреа Пирло, Их Британийн модель, жүжигчин Лили Коул, АНУ-ын сагсан бөмбөгч Кевин Гарнетт, Данийн кино найруулагч Томас Винтерберг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2014 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзжээ.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдсан байна.

2015 оны энэ өдөр “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.

1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд Сувдан эргийн бөмбөгдөлтийн дараа АНУ, Японы тэнгисийн цэргийн хооронд тулаан эхлэв.

1971 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн “Марс 2” хөлөг Ангараг гараг дээр газарджээ.

2018 оны энэ өдөр Их Британийн ханхүү, Сассексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Гэгээн Жоржийн сүмд болов.

Энэ өдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top