Хонь
Өнөөдөр амарч, эрх хүчээ нөөгөөрэй. Удахгүй таны амьдралыг хүчтэй өөрчлөх зарим үйл явдал тохионо.
Үхэр
Гэр бүл, найз нөхдийн хамтаар цаг хугацааг өнгөрүүл. Эерэг энерги таны замыг ивээнэ.
Ихэр
Өөрчилж чадахгүй зүйлд хүчээ үрэх хэрэггүй. Үүний оронд өөртөө болон өөрийнхөө хөгжил, өсөлтөд анхаарлаа хандуул.
Мэлхий
Дотоод дуу хоолойгоо сонс. Тэр хэдийн зөв сонголтоо хийж, танд хамгийн зөв гэсэн замыг зааж байна.
Арслан
Таны хувиа хичээсэн зан таны эсрэг ажиллана. Танд тусламжийн гараа харамгүй сунгадаг хүмүүст сэтгэл гаргаж, талархаж сур.
Охин
Ажил төрөл ямар нэгэн асуудалгүй хэрэгжинэ. Өөртөө амрах боломж өгөөрэй. Үйл явдал өөрийн урсгалаараа болж өнгөрөг.
Жинлүүр
Санаандгүй аялал, замд гарахад гайхалтай сайхан өдөр. Нэг өдөр ч гэсэн ажил төрлөө мартаарай.
Хилэнц
Ялангуяа үдэш гэхэд та сэтгэл санааныхаа байдлыг онцгой сайн мэдэрч, ойлгоно. Тайван байх нь чухал гэдгийг санаж, өдөр тутмын ажилд бухимдахгүй байхыг хичээгээрэй.
Нум
Та том хариуцлага нуруундаа үүрч байна. Толгойгоо бардам өргөж, сонгосон замаа үргэлжлүүлэхэд бэлэн бай.
Матар
Ажилдаа ханцуй шамлан орно. Ирээдүйд таны хүчин чармайлт хэд дахин их үр шим өгнө. Шударга байвал зүй ёсны шагналаа хүртэнэ.
Хумх
Санхүүгийн асуудал, урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд таатай өдөр. Гадаад валют, хувьцаа зэрэг үнэт цаас худалдан авах боломжийг судалж үз.
Загас
Хувийн амьдрал нь хайрын шинэ өнгөөр гэрэлтэнэ. Хайртай хүндээ анхаарал халамж тавьж, анхаарал халамж хүртээрэй.

Сэтгэгдэл ( 0 )