Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийтдээ 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна.
- Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1245 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
- Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр 2 төрлийннийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдэв.
- Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэв. Ингэснээр хаврын тариалалтын ажлыг технологит хугацаанд буюу 17–24 хоногийн дотор бүрэн гүйцэтгэжээ.
- Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 176 дугаар тогтоолоор Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт нийт тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-аар нэмэгдүүллээ.
- Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Улсын төсвийн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1400 га талбайг услах хүчин чадал бүхий 2 услалтын систем Ховд, Увc аймагт ашиглалтад бүрэн оруулахаар, мөн 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дарви сумын Харгана түрүү, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бумбатын амны услалтын системийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
- Хаврын тариалалтад зориулж 8 мянган тонн үрийн улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэхээр 341 иргэн, аж ахуйн нэгжид зээлээр борлуулсан байна.
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тн элит үрийн улаанбуудайг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгожээ. Төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 232 иргэн, аж ахуйн нэгжид 1.5 тэрбум төгрөгийн 3 сортын 680 тонн импортын үрийн төмсийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэхээр олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )