Өнөөдөр 2026.06.18. Энэ оны 169 дахь өдөр бөгөөд он дуусахад 196 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 50 минутад мандаж, 20 цаг 56 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын сүши-ний өдөр, Үзэн ядалттай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Азербайжанд Хүний эрхийн өдөр бол Камбожид Хатан хааны төрсөн өдөр, Сейшелийн арлуудад Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт Кэрол Кэйн, Италийн жүжигчин, модель Изабелла Росселлини, Америкийн рок хөгжимчин, “Guns N' Roses” хамтлагийн гишүүн Диззи Рид, жүжигчин Ким Диккенс, Канадын хоккейчин Мартен Сен-Луи, Оросын хөтлөгч, сэтгүүлч, нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1812 оны энэ өдөр АНУ Их Британид дайн зарлажээ.
1873 оны энэ өдөр Хүний эрхийн төлөө тэмцэгч Сюзан Б.Энтони АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхийг завдсан хэргээр 100 ам.доллароор торгуулжээ.
1907 онд Лондонд Жорж Бернард Шоу, Марк Твен нар уулзжээ.
1946 онд Итали Бүгд найрамдах улсаа тунхаглав.
1959 оны энэ өдөр Англиас АНУ-д анх удаагаа телевизийн нэвтрүүлэг дамжуулагджээ.
1965 оны энэ өдөр АНУ-ын нисэх хүчин Өмнөд Вьетнамын партизаны бослогыг дарахаар В-52 бөмбөгдөгч онгоцоор агаарын дайралт эхлүүлжээ.
1979 оны энэ өдөр АНУ, ЗХУ стратегийн зэвсэглэлийг цөөрүүлэх SALT II гэрээнд гарын үсэг зуржээ.
1983 онд АНУ-ын сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд STS-7 хөлгөөр сансрын нисэгч эмэгтэй Салли Райд нислээ. Тэрээр сансарт ниссэн Америкийн анхны эмэгтэй сансрын нисэгч болсон юм.
Мөн оны энэ өдөр Бахайн шашны зүтгэлтэн Мона Махмудниджад болон дагагч есөн эмэгтэйн хамтаар Ираны Шираз хотод цаазаар авахуулав.
2006 онд Казахстаны анхны геостационар хиймэл дагуул Казсат Байконур сансрын станцаас хөөрчээ.
2023 оны энэ өдөр Титаник хөлгийг дэргэдээс харахаар шумбасан OceanGate компанийн "Титан" нэрт шумбагч хөлөг дэлбэрч, тус компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш болон өөр бусад таван хүн амь насаа алджээ.
Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )