Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар бус, харин эдийн засаг, инновац, эрдэм шинжилгээ, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top