ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Өнөөдөр 2023.05.17. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 05 цаг 12 минутад мандлаа. 20 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Ирландын дуучин Эния Бреннан, Америкийн “Nine Inch Nails” хамтлагийг үүсгэн байгуулагч, дуучин Трент Резнор, Беларусын дуучин, жүжигчин Анжелика Агурбаш, Оросын «Блестящие» хамтлагийн дуучин Ксения Новикова, Канадын уран гулгагч, олимпын аварга Тесса Вертью зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагджээ.

1992 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1718 оны энэ өдөр Английн хуульч Жэймс Пакл дэлхийн анхны пулемётны патент авчээ.

1861 оны энэ өдөр Томас Кукийн дэлхийн анхны аялал жуулчлалын агентлаг дэлхийд анх удаагаа жуулчдын багийг Лондоноос Парис руу илгээсэн байна.

Мөн оны энэ өдөр Лондонд анх удаагаа өнгөт зураг олны хүртээл болжээ.

1865 оны энэ өдөр Олон улсын Харилцаа холбооны холбоо үүсгэн байгуулагджээ.

1954 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх сургуулиуд дээр арьс өнгөөр ялгаварлахыг хууль бус гэж зарлажээ.

1983 оны энэ өдөр Израил, Ливан улсууд энхийн гэрээ байгуулсан байна.

Энэ өдөр үс засуулвал Хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top