ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Өнөөдөр 2023.05.10. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандлаа. 20 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөн хийх өдөр, Дэлхийн Арьсны хорт хавдартай тэмцэх өдөр тохиож байна. Мальдивд өнөөдөр Хүүхдийн баяр, Азербайжанд Цэцгийн баяр, Германд Номын өдөр, Францад Боолчлолыг халсан өдөр юм.

Энэ өдөр цай үйлдвэрлэгч “Lipton” компанийг үүсгэн байгуулагч сэр Томас Липтон, Хятадын уран зураач Жан Дацянь, “U2” хамтлагийн гоцлол дуучин Боно буюу Пол Дэвид Хьюсон, Францын уран гулгагч, олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга Габриэла Пападакис зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд: 

1503 оны энэ өдөр Испанийн аялагч Христофор Колумб Кайманы арлуудыг нээжээ.

1811 оны энэ өдөр Англид цаасан мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулав.

1869 оны энэ өдөр АНУ-ын анхны тив хоорондын төмөр замын нээлтийн ёслол болж байв.

1946 оны энэ өдөр АНУ “А-4” пуужингийн тусламжтайгаар агаар мандлын дээд давхаргыг судалж эхэлжээ.

1962 оны энэ өдөр “Marvel Comics” компани “Гайхамшигт Халк”-ийн анхны дугаарыг хэвлэв.

1997 оны энэ өдөр Ираны Хорасан мужид 7.3 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 1567 хүн амиа алджээ.

2008 оны энэ өдөр Европын хамгийн том Этна галт уул идэвхжив. Хамгийн сүүлд Этна галт уул 2001, 2007 онд дэлбэрч байжээ.

2013 оны энэ өдөр “One World” худалдааны төв дэлхийн бөмбөрцгийн умард хагас дахь хамгийн өндөр барилга болов.

Энэ өдөр үс засуулвал Өлсөж ундаасна.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top