Эмч, багш нар оройн цагаар угаагч, кассын ажилтан хийж, амь зууж байна

2022 оны 10 сарын 07

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт “Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн 4.1-д “Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ хэмээсэн. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ гэсэн заалтыг тусгасан байдаг. Харин 2022 он дуусахад хоёр сар гаруйн хугацаа үлдлээ.

Иймд МҮЭХ-ноос ирэх оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийлсэн хурлыг 2022.10.05 хийсэн юм.
 

С.ЭРДЭНЭБАТ: ВАЛЮТЫН ХАНШ ӨССӨНӨӨС БОЛЖ АРД ТҮМНИЙ ЦАЛИН 40-50 АМ.ДОЛЛАРООР БУУРСАН


Тэд УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг батлахдаа хөрөнгө оруулалтыг нь нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах арга хэмжээг авах ёстойг онцлон дурдав. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улсын төсөв хэр хүртээмжтэй вэ гэдгийг хүн болгон харж байгаа. МҮЭХ-ноос төсвийн анхны хүрээний мэдэгдэл өгөх явцад саналаа хүргүүлж байсан. Ингэхдээ цалинг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг хэлсэн удаатай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодит цалин хөлсний худалдан авах чадвар 30 хувиар унасан. Инфляцын араас хөөгөөд цалин нэмсэн байдлаар явбал төрөөс хүлээж буй бодит хүлээлт талаар болно. Хөдөлмөрийн үнэлэмжийг дорвитой өөр өнцгөөс авч үзэхгүй бол худалдан авах чадвар 2021 онд 13 хувь, 2022 онд 17-18 хувь, нийлээд 30 хувьтай болж байна. Ирэх онд дахиад инфляц хүлээж байна. 2021 онд цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлээгүй байгаа. Бодит худалдан авах чадвар хоёр жилийн хугацаанд 30 хувиар унасан. Бид инфляцын араас хөөгөөд явбал монголчуудын төр засгаас хүлээж байгаа бодит хүлээлт талаар болох эрсдэл байна. Монголчуудын хөлс 450 орчим ам.доллар байсан бол одоо 400 ам.доллар болж байна. 40-50 ам.доллароор буурчихлаа гэсэн үг.

Тиймээс бодитоор худалдан авах чадварыг хадгалъя гэх юм бол цалин хөлс орлогыг 50-иас доошгүй нэмэгдүүлэх шаардлага байна. Инфляцын түвшингээс доошгүй хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг улс төрийн намууд мөрийн хөтөлбөрт байгаа. Төрийн албан хаагч нар зуныхаа амралтаар гадаадад ажил хийдэг. Жил ажиллаад хуримтлуулаагүй мөнгийг БНСУ-д хоёр, гурван сар ажиллаад олж байна. Залуу үе, хөдөлмөрийн идэвхтэй насныхан гадаадад ажиллаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгоно. Уг нь ингэж нэмэгдүүлэхдээ цагийн хөлсийг ядаж нэг ам.доллар болгоё гэж ярьсан. Ам.доллар тэр үед 2900 орчим төгрөг байсан. Одоо 300-400 орчим төгрөгөөр өсчихлөө. Тэгэхээр дахиад 60-70 цент дээрээ байж байна. Гэтэл бидний тэмүүлээд байгаа улс орнууд хамгийн багадаа 7-8 ам.доллар өгч байна. Хөдөлмөрийн нөөцийн шилжилт хөдөлгөөн тун эрсдэлтэй. Хөдөө орон нутагт ажиллах хүн олдохоо байж. Нэг аймагт 260 ажлын байр зарлахад 60-хан хүн ирдэг. Нарийн мэргэжлийн эмч Өмнөговь руу тээврийн жолооч хийхээр явж байна. Хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байна” гэв.

 

Ч.ОЮУНГЭРЭЛ: ГАДААД ЯВСАН СУВИЛАГЧ НАР БУЦАЖ ИРЭХ ХҮСЭЛГҮЙ БОЛСОН

 

МҮЭХ-н мэргэжлийн салбар бүрийн хороод бий. Түүн дотор эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхитэй шаардлага тавьдаг. Учир нь тэдний ажил үргэлж ачаалалтай, үнэлэмж бага байдаг учир дээрх салбарт ажиллах шинэ залуу үе хомсдох болсон байна.

Тэдний төлөөлөл болох Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ч.Оюунгэрэл “Эрүүл мэндийн салбар хамгийн их тулгамдсан асуудал ихтэй салбарын нэг болчихсон байна. Цалин бага байхаас гадна хүний нөөцийн хомстол нүүрлэчихсэн. Ялангуяа эмч, сувилагч нар ажлаасаа гарах нь нэмэгдлээ. Өнөөдрийн судалгаагаар үзэхэд сувилагч 760-800 мянган төгрөгийн цалин авч байна. Эмч нарын хувьд 900-960 мянган төгрөгийн цалин авч байгаа дүн гарсан. Тийм учраас үнийн өсөлт ихэссэн энэ үед эмч нар ажлаа хийхэд хэцүү болсон. Нэг эмч гэхэд л доод талдаа 2-3 хүүхэдтэй. Ар гэрийнхээ асуудлыг, хүнсний нөөц, сургалтын төлбөр гээд энэ бүхнийг зохицуулах амаргүй.

Ганц жишээ хэлэхэд манай эмнэлгийн сувилагч сарын чөлөө буюу амралтаа аваад явсан юм. Амралтын хугацаа нь дуусаад сувилагчтайгаа утсаар ярьтал ‘Би Солонгост ирээд өдөрт 13 цаг ажиллаад илүү хоёр цагийн мөнгөө нэмээд цалин гэж гурван сая төгрөг гар дээрээ авлаа. Энэ бол миний Монголд сувилагчаа хийгээд олох гурван сарын цалинтай дүйцэх мөнгө. Тийм учраас би буцаж чадахгүй нь. Дүү нь эндээ үлдлээ" гэж хэлсэн.

Ердөө эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлаасаа гарах үндсэн шалтгаан нь цалин бага, ачаалал их байгаатай холбоотой. Удахгүй ханиад томуу ихсэхтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ачаалал оргил цэгтээ хүрнэ. Нэг эмчийн үзлэг хийх хүний тоо стандартаасаа 2-3 дахин нэмэгддэг. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлаас болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад ажлаас халшрах болсон. Ингээд төгсөөд удаагүй залуус ажлаа орхихоор хүний нөөцийн хомстол нүүрлэхээс өөр аргагүй болж байна. Урьд нь бид бүхэн хамтын хэлэлцээрийн үеэр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг хоёр дахин нэмэх шаардлагыг хүргүүлсэн байгаа. 2021-2022 оны эрүүл мэндийн хамтын хэлэлцээр дээр бол эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг гурван сая төгрөг хүртэл нэмэхийг хүссэн шаардлага хүргүүлсэн боловч одоо хүртэл хариугаа авч чадаагүй байна.

Зарим эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилчдынхаа цалинг 10-20 хувиар гэх мэтчилэн нэмж байгаа. Мөн огт нэмээгүй байгууллага ч бий. Цусны төв, Эмгэг судлалын төв зэрэг эмнэлэгт гүйцэтгэлийн санхүүжилт орж ирдэггүй. Тийм учраас тэр байгууллагуудад хүний нөөцийн хомсдол асар их байна. Манай үйлдвэрчний хороон дээр ирж санал хүсэлтээ илэрхийлж байгаа ажилчдын дунд "Гурил будаагаа ч авч чадахгүй байна. Та бүхэн бидний өмнөөс дуу хоолой болоод мэдэгдэл хүргүүлж өгөөч" гэж хэлэх нь өдрөөс өдөрт ихсэж байгаа.

Оройн цагаар үндсэн ажлаа тараад дэлгүүрийн кассанд зогсох, угаагч хийх гэх мэт давхар ажил хийж байж хоол хүнс, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олж амьжиргаа залгуулдаг эмч, сувилагч нар бий гэдэг нь үнэн.

Манай эмнэлэгт ч гэлтгүй өөр эмнэлгүүдэд ийм амьдралтай ажилчид байсаар л байна. Угтаа бол тэд өдөржин илүү цагаар ажиллачихаад гэртээ амрах ёстой шүү дээ. Гэвч нөхцөл байдал ийм байгаа болохоор арга үгүй. Дэлгүүрт ажилладаггүй юм аа гэхэд ажлын цагаа дуусгаад хувийн эмнэлэгт очиж найман цаг ажиллах нь хэвийн үзэгдэл болсон" гэв.

 

Д.ЦОГТГЭРЭЛ: ЭНЭ САЛБАРТ 467 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛТАН БИЙ

 

Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Д.Цогтгэрэл “Хамгийн чухал асуудал нь тухайн хүн энэ ажлыг хийснээрээ ямар хэмжээний цалин авч байгаа, ар гэр нь хэр тайван байна вэ гэсэн суурь судалгаа тус салбарт хэрэгтэй байна. Мөн тус ажлыг хийх гэж буй иргэн мэргэжлээ сонгохдоо яаж хийх юм бэ гэдгийг ч судлах хэрэгтэй. Үүнээс гадна үнэлэмжгүй, ачаалал ихтэй ажил их хийлгэж байна.

Жишээлбэл, нийслэл хотод анги дүүргэлт дунджаар 48 хүүхэдтэй байхаар тооцдог. Дээд тал нь 60 хүүхэд хүрдэг анги ч бий. Дээрээс нь тухайн хүн 40 хүүхэдтэй ажиллах байж 60 сурагч дааж авсан хэрнээ нэг л ижил цалин авч байна. Үүнээс болоод боловсролын салбар бүтэхгүй юм байна гээд орхиод явах хүн олширч байгаа. Ялангуяа залуус 1-2 жил ажиллачихаад залхаад гадаад руу ажил хийхээр явах болсон.

Тэгэхээр цаана нь хэзээ ч шантардаггүй, сэтгэлээрээ олон жил ажилласан хүмүүс үлдэж байна. Тэд тэтгэвэрт гарахдаа ажилласан хугацаатайгаа тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг учир түүндээ хоргодохоос өөр арга үгүй. Гэтэл төрөөс энэ тэтгэмжийг нь өгөхөө болино гэж ярьж буй. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд бол аль ч улсын тэргүүлэх салбар байдаг. Улс орнууд яаж ч дампуурч, дайны байдалд хүртэл шилжсэн бай тэргүүлэх чиглэлийн салбартаа тусад нь мөнгө хуваарилдаг. Энэ асуудалд төр засаг анхаарч ирэх оны төсөвт хоёр дахин буюу улсын дундаж цалинг багадаа хоёр сая 800 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.

Хүмүүс гадагшаа явж байгаа гол шалтгаан нь нийгмийн баталгаа болсон орон байр, хувцас, хоол хүнсээ хангах хэрэгцээ болж байна. Үүнийгээ цалингаараа хангаж чадахгүй хүн оройдоо таксинд явж, зуны амралтаараа гаднын улсад очиж хар бор ажил хийнэ.

Хөдөлмөрийн тухай хуулиараа ээлжийн амралтаа авах ёстой хүмүүс ингэн байж ажиллах хэрэггүй шүү дээ. Манай салбарын ажилчдын 85 хувь нь цалингийн зээлтэй. Мөн түүний 70 хувь давхар зээлтэй байгаа. Байр сууц, банк бус санхүүгийн байгууллага гээд зээл аваагүй газаргүй ажилтан байхгүй. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг ажилтны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байна. Тэд 467 мянган төгрөгнөөс татвар шимтгэлээ хасуулаад гар дээр хэдэн төгрөгтэй харих вэ. Яаж ар гэрээ тэжээх юм бэ.

СӨБ-ын байгууллагын ажилчид бүтэн 12 цаг асар ачаалалтай ажиллаж байгаа. Хүмүүс өөрийн ганц хүүхдээ гэртээ харахдаа яаж ядардаг билээ. Гэтэл тэд нэг ангид цугласан сайн танихгүй 50-60 хүүхдийг өдөржин харж байна. Тэгэхээр ийм ажил эрхэлж буй хүмүүст өгөх цалин хангамж, нэмэлт урамшууллыг хангалттай өгөх хэрэгтэй.

Мөн цэцэрлэгийн гал тогоонд ажиллах тогооч олдохгүй болсон. Яагаад гэвэл тэд хувийн цайны газарт ажиллавал сард 1.5-2 сая төгрөгийн цалин авна. Харин цэцэрлэгт ажиллавал сард 490 мянган төгрөгийн цалин авна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал цаашлаад цэцэрлэгийн хүүхдийн эрүүл хоол хүнс хэрэглэж, суралцах эрхэд хүртэл халдаж байна” гэв.

МҮЭХ-ноос ирэх оны улсын төсвийн төсөлд өгсөн саналдаа зөвхөн цалин нэмэхийг дурдсангүй. Үүнд, хэрэглээний зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах болон ипотекийн хөтөлбөрийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэх хэрэгжүүлэх зэргийг тусгажээ. Мөн хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.176) 2022 оны 10 сарын 08

Хэ хэ эмч нь өвчтөнөө багш сурагчаа зоосны нүхээр хардаг болсон болгосон цаг үе юм зоосны нүхээр хардаггүй зөв санаа сэтгэлтэй эмч багш нар тэгж мэргэжлээ буруугаар ашиглахгүй зүтгэж яваа байх

0  |  0
чимэддорж(124.158.68.182) 2022 оны 10 сарын 08

Одоо тэгээд цалин бага хэцүү байгааг хүн бүр мэдэж байна.Хамаг үйлдвэрээ /1710/ хувааж авч хэн устгав АН-н лидрүүд .Одоо тэд хамгаас баян хүмүүс гадаадад амьдраад зугаалаад ЗГ-г чинь ингэж унагана,тэгж огцруулна гэж залуучуудыг жагсааж бужигнуулж тоглохоос өөр хэрэгтэй юм юу хийсэн бэ.Монгол улсад угаасаа байхгүй мөнгийг яах гээд байгаа юм АН одоо ЗГ-г аваад яаж сайжруулах гээд байгаа юм.2 удаа бүтэн 2 удаа хамтран ЗГ-ажиллуулсны үр дүн яаж гарав бүгд шоронд орох хэрэг хийгээд яаж ийж байж мултраад гадагшаа алга болцгоов

0  |  0
чимэддорж(124.158.68.182) 2022 оны 10 сарын 08

Одоо тэгээд цалин бага хэцүү байгааг хүн бүр мэдэж байна.Хамаг үйлдвэрээ /1710/ хувааж авч хэн устгав АН-н лидрүүд .Одоо тэд хамгаас баян хүмүүс гадаадад амьдраад зугаалаад ЗГ-г чинь ингэж унагана,тэгж огцруулна гэж залуучуудыг жагсааж бужигнуулж тоглохоос өөр хэрэгтэй юм юу хийсэн бэ.Монгол улсад угаасаа байхгүй мөнгийг яах гээд байгаа юм АН одоо ЗГ-г аваад яаж сайжруулах гээд байгаа юм.2 удаа бүтэн 2 удаа хамтран ЗГ-ажиллуулсны үр дүн яаж гарав бүгд шоронд орох хэрэг хийгээд яаж ийж байж мултраад гадагшаа алга болцгоов

0  |  0
Т(192.82.88.82) 2022 оны 10 сарын 07

Бүгдл тийм б.оо

1  |  0
зочин(192.82.87.157) 2022 оны 10 сарын 07

Шал худлаа попоров

0  |  0
zochin(49.96.243.80) 2022 оны 10 сарын 07

ajil daa setgel hangal.n baij chadahgui apragt ochij ajil daa naana chin tur uruu darj chadahgui suhurj bhad ene heden bagch emch nar davarthan busd ajil hiij yavaa erged bolomjooro yavaal bna dag anduurthan emch bagch davarthan ajil aa golood bval jorlon ugaadag ajil hii mun ajil shuu thalin avdag uchir

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 10 сарын 08

шал худлаа хамгийн гайгүй цалин хөлс авадаг хүмүүс бол багш эмч нар шүү дээ

1  |  0
zochin(49.96.243.80) 2022 оны 10 сарын 07

huv hun yu hiine duriin asuudal emch bsan geed bagch baisan uhen uhetlee neg alband ajil lah albagui huv hun uurtu taarsan daramtgui ajil hiij bno ⁉️ uurtu achaalal uguhgui ajillah yun buruu bga naad uls.n songolt ert balriin ueiin asuudal aa bolj uz odoo ued huv hun ajil aa songodog bolthon ue deerees nemj helhed naad nuhud chin helhed bga yum daa setgel ee handaj ajil talarhaj sur ajil golvol yuch oldohgui mun nemj helii uurdii tolgoi hurehgui hamt olon toigoo taarahgui nuhud huv hund asuudaltai bolood engej amdarj bga aldaaga uurduusu hai

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 10 сарын 07

yu ny boldoggyi yum davxar ajil xiij ooriigoo tejeekh buruu yum uu

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 10 сарын 07

yu ny boldoggyi yum davxar ajil xiij ooriigoo tejeekh buruu yum uu

0  |  0
Top