Рубио: Ираны эсрэг ажиллагааны зорилго биелсэн

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны эсрэг АНУ-ын явуулсан “Epic Fury” ажиллагааны бүх зорилго биелсэн бөгөөд ажиллагаа дууссан хэмээн Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд тус баримт бичигт талуудын шийдвэрлэх шаардлагатай бүхий л гол сэдвүүдийг тусгах аж.

Үүнтэй зэрэгцэн Цагаан ордны тэргүүн Доналд Трамп  “Ираны төлөөлөгчид түүнтэй хүндэтгэлтэй ярилцсаны дараа зурагтаар ярихдаа Ерөнхийлөгчтэй ярилцаагүй хэмээн мэдэгдэж байгаа нь таалагдахгүй байна. Тэд тоглоом тоглож байна. Гэхдээ Ираны тал хэлцэл байгуулахыг хүсэж байгаа” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top