Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдааны мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр Г.Дамдинням: “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хариуцаж байна. Хэлэлцээний үйл явц маш эрчимтэй явж байна. Бид саналуудаа удаа дараа тавьсан. Хэлэлцээ бодит үр дүнтэй явж байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг авч хаясан. Хоёрдугаарт, хэлэлцээг заавал үр дүнд хүргэнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Гуравдугаарт, олон улсын жишигт нийцсэн үр дүн, хэмжээнд зээлийн хүүг ч, менежментийн төлбөрийг хүргэнэ гэсэн шийдлүүд яригдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )