Л.Гантөмөр: АН-аас урвах сэдэл хүмүүст байхгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Миний харж байгаагаар намын даргаа сонгодог байя. Намын даргаа сонгосны дараа намын дарга нь өөрөө томилгоогоо хийдэг ийм улс төрийн намын хуулийг УИХ-д өргөн барина. Ингэснээр цаашид хэдэн хүн цуглуулаад, тэндээсээ нам дотроо ямар нэгэн албан тушаал юм уу ямар нэгэн намын холбоотой асуудал шийдэхэд оролцдог байя гэдэг зүйл үгүй болох байх. 

2020, 2021 оны хуваагдал, үлгэрээ мартах хэрэгтэй. Одоо нам нэгдмэл байх нь хамгийн чухал зүйл болоод байна. Нэгдмэл байдлыг хууль нь задлаад байна. Энэ хуулийг өөрчилж байж намын лидерээ сонгоно, лидер нь хөл дээрээ хатуу зогсдог байх хэрэгтэй.

Гишүүдэд АН-аас гараад очих газар байхгүй, хэн нэгэнд очъё гэдэг сэдэл байхгүй" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top