Трамп “Project Freedom” ажиллагаагаа түр зогсоож буйгаа мэдэгдэв

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцнуудыг гаргах “Project Freedom /Эрх чөлөө төсөл/” ажиллагаагаа түр зогсоосноо зарлажээ.

Пакистан болон бусад улсын хүсэлтийн дагуу болон Ираны төлөөлөгчидтэй эцсийн тохиролцоонд хүрэх замд дэвшил гарсан тул Ормузын хоолойд тавьсан хориглолтыг хүчинтэй хэвээр үлдээх, гэхдээ “Project Freedom” ажиллагааг түр зогсоох богино хугацаанд зогсоохоор тохиролцоод байна. Энэ хугацаанд хэлэлцээрийг эцэслэж, байгуулахад талууд хүчин чармайлт гаргана гэж Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.

Өнгөрсөн ням гарагт Цагаан ордны тэргүүн дэлхийн бүх улс орон АНУ-д хандан Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцнуудыг чөлөөлөх хүсэлт тавьсан тул “Project Freedom” ажиллагааг эхлүүлсэн хэмээн тодруулжээ.

“Axios” порталын мэдээллээр, энэ хүрээнд АНУ-ын хөлөг онгоцнууд арилжааны хөлөг онгоцнуудаас холгүй байрлаж, Ираны зүгээс цохилт өгөхөөс хамгаалж, хоолойгоор гарах аюулгүй чиглэлийн талаарх мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.

Харин Ираны парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын тэргүүн Эбрахим Азизи Ормузын хоолойгоор хөлөг онгоцны зорчих дэглэмд хөндлөнгөөс оролцвол гал нээх тохиролцоог зөрчсөн гэж тооцно хэмээн анхааруулж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.43) 3 цагийн өмнө

Ene teneg yostoi samarvh bnaa

0  |  0
Top