
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өмнө нь манай ахмад үеийнхэн залуу үеэ үл тоосон байдалтай бодлого хэрэгжүүлдэг байлаа шүү дээ. Энэ алдааг давтаж болохгүй гэх яриаг бид хийсэн. 2024 оны сонгуулийн өмнө мөн адил энэ яриа болсон. Улс төрийн нам бол инкубатор. 80--аад оныхноосоо лидер төрүүлэх ёстой. Гурван үеийн хэлхээ холбоо дээр энэ нам урагшилна.
Манай нам дотор жагсаалын уралдаан болоод байна шүү дээ. Хэний ард хэдэн хүн байна, хэн хэдэн хүн цуглуулж чадах вэ гэдэг уралдаан. Нам доторх ийм уралдаан намыг сүйтгэдэг.
Дүрмийн хүрээнд намын дарга Ерөнхий нарийн бичиг болон бусад албан тушаалд томилох хүмүүсийнхээ нэрийг оруулж ирнэ. Надад хувийн байр суурь алга. Хэн нэгний нэр зааж хэлэх бодол алга. Тиймээс бид намын эв нэгдлийг хангаад, АН-ын үзэл баримтлал, түүнд суурилсан бодлогыг эмхлэн зохион байгуулаад хар ажлыг нь хийж чадах хүн л хэрэгтэй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )